Ц.Оюунгэрэл “60 тэрбум”-ын Г.Доржзодовыг дахин өмөөрөв

Иргэн Г. Доржзодовыг Нийслэлийн прокурорын газраас Монгол улсын хил, “Улаанбаатар хотын нутаг дэсгэрээс гарахыг хязгаарласан.
Мөн Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглосон шийдвэр гаргасан.
Тэгвэл 60 тэобумын бичлэгийг цацчихаад хэцүүхэн байдалд орох үeд нь өмөөрч, гэртээ байлгаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл дахин өмөөрчээ.
Тэрээр өөрийн твиттэр хуудсаараа “Сонгууль дөхөхөөр л энэ муу залууг төр зовоох юм даа. Уул нь төрөө зарахыг болиулах гэж шүгэл үлээсэн иргэн юмсан” хэмээн бичжээ.
Өмнө нь болсон явдлыг эргэн сануулахад, өнгөрсөн 2016 оны сонгуулиас ч өмнө МАН-ын зарим удирдлагууд төрийн албыг үнэлж, 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсан.
Уг бичлэгт “Төрийн байгууллагын газрын даргаас дээш сайд хүртэлх албан тушаалыг үнэлж, зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгоно” гэх энэ яриа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
МАН 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцсан гэх энэ бичлэг задрахаас өмнө иргэн Г.Доржзодовыг таньдаг хүн цөөн байсан. Харин бичлэгийг хийснээс хойш хоёр жилийн дараа хэсэгчлэн (хоёр минутын хэд хэдэн бичлэг) сошиалд байрлуулснаар улс төрийн маргааны эхлэл тавигдсан.
Энэхүү бичлэг олон нийтэд хүрсний дараа АН, МАХН-ынхан хуулийн байгууллагаар шалгуулсан ч бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн.
Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 90 минутын бичлэг, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа мөн 40 минутын бичлэгүүд нэмэгдэж гарч ирж байв.