УОК 11 цагаас хуралдана

УОК өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар товлолоо. Хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар хуралдахаар болсон байна.

Хурлын талаар бид эргэн мэдээлнэ.

Сануулахад, УОК-ийн шийдвэрээр МУ-ын Засгийн газар БНСУ, Япон, Европоос 1000 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авч буй. Ингэхдээ энэ сарын 15-нд БНСУ-аас 244, 16-нд Берлин-Москва чиглэлийн онгоцоор 231, Японоос 257 иргэнээ авчраад байгаа бол 18-нд Истанбулаас иргэдээ авчрах юм.

Тэдгээр иргэдээс гурван хүний шинжилгээ хариу эeрэг гараад байгаа билээ.