Шавиасаа уйчлал гуйсан багш

Ямар ч эцэг, эх хүүхдийнх нь хоолойг боож, тархи толгойг нь гэмтээсэн байхад дуугүй байна гэж байхгүй. Тэр тусмаа улс төрийн асуудлаас болж ийм зүйл болсон юм шиг байна лээ гэх бүдэг бадаг мэдээлэл авсныг хэлэх үү гишүүний туслахаар ажилладаг хүүгийнхээ асуудлыг лавшруулахаар удирдлага руу нь залгах нь ч зөв.
Гэсэн ч өнөөх нь Ж.Мөнхбатаас үүдэлтэй хэрэг биш болж, яаруу сандруу дүгнэлт хийн Ж.Мөнхбатыг зандарч, хэвлэлийн бага хурал хийхэд хүргэсэндээ Төрийн шагналт, зохиолч Д.Төрбат уучлалт хүссэн нь удаатай.
Ж.Мөнхбатын туслахаар ажилладаг хүү Т.Зөнбилэг нь аавынхаа шавийн туслах зөвлөх, ах дүүгийн харилцаатай болоод 20 жил болж байгаа юм билээ.
Ямартаа ч, багш шавийн барилдлага огтхон ч хамаарахгүйгээр уучлалт гуйна гэдэг ёсзүйтэй хүний шинж.