Сэтгэлийн “ДИСКО” нь ихэдсэн улс төрч

Сэтгэлийн “ДИСКО” нь ихэдсэн улс төрч
УИХ-ын гишүүн Л.Гүндалай сүүлийн үед цахимд нэлээд идэвхитэй болсон төдийгүй АН-аар эргэлдэх нь ихэссэн талаар эх сурвалж мэдээллээ.
Түүний энэхүү үйлдлийг харсан хүмүүс “Л.Гүндалай дахин нэр дэвших нь” гэсэн яриаг жиг жуг хийх нь ч энүүхэнд болж.
Түүний “Би Чингис хаан, Робин Гуд, Барак Обама шиг удирдагч болно”, “Доналд Трамп бид хоёр олон талаараа адилхан, Хоёулаа мисс авгайтай” гэхчлэн мэдэгдлүүд үеийн үед дуулиан тарьж, ярианы сэдэв болсоор ирсэн.
Өмнөх сонгуулийн үеэр Зайсан толгойн оройноос сум харвасан клип нь эгээтэй л элгээр “явуулчихаагүй”.
Энэ бүхнээс дүгнэхэд, сэтгэлийн “диско” нь ихэдсэн ч хорхойд хоргүй, хотлыг хохироогоогүй улс төрч юм даа.