Корона вирусийн халдвар авсан хүний тоо 200 мянга давжээ

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” өвчин анх 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод илэрснээс хойш ердөө гуравхан сарын дотор 200 мянга гаруй хүнд халдварлалаа.

Өнөөдрийн байдлаар /2020.03.19/ дэлхийн 173 орны 218 мянган хүнд халдварлаж, 8,900 орчим хүний амийг авч оджээ. Үүнээс 84 мянга орчим нь эдгэрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Европод халдвар авсан хүний тоо Азийнхаас давж гарсан ба нас барагсдын хувь мөн өндөр байгаа юм. Үүний гол шалтгаан нь насжилт гэж үзэж байна.

Халдварын тархалт өндөр байгаа бусад улс орны мэдээллийг доорх хүснэгтээс авна уу: