АН мөрөө хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлнэ

Ардчилсан нам энэ сарын 14-нд Үндэсний бодлогын хороогоо цахимаар хуралдуулж мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан. Тэгвэл өнөөдөр 14 цагаас мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т албан ёсоор хүргүүлэх аж.

Учир нь УИХ-ын ээлжит сонгууль зургаан сарын 24-нд болно. Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн нам, гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар аудитын байгууллагад хандах учиртай. Аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай юм.