Хатагтай Морроу ногоочин болжээ

“Хаан” банкны гүйцэтгэх захирал Питер Морроу агсны гэргий Б.Доржпагма ногоочин болжээ.

Тэрээр өөрийн төрж, өссөн Төв аймгийн Баянцогт суманд эдлэн га газар авч, хүлэмж хийн, ногоо тарьж “Ger Garden” хэмээх брэндийг бий болгожээ.

Б.Доржпагма хатагтай эхэндээ зөвхөн гэр бүлийн хэрэгцээндээ ногоо тарьж байсан ч, сүүлдээ хийж буй ажилдаа дурлан брэнд бий болготлоо ажилласан байна.

Угийн сэргэлэн цовоогоороо гайхагддаг Б.Доржпагма орчин цагт химийн бордоогүй, баталгаатай эрүүл хүнсийг хэн хүн чухалчилж, бизнесийн хувьд ч өгөөжөө өгөхийг тооцоололгүй яахав.

“Ger garden”-ны хувьд АНУ, Голландаас сайн чанарын үр авчирч органик нөхцөлд тарьдаг гэдгээрээ учир мэдэх хүмүүс дундаа алдартай болоод байгаа гэнэ лээ.