БНСУ-ыг зорих иргэд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана

Манай улс дөрөвдүгээр сарын 2,4-нд тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирэх хүсэлт гаргасан иргэдээ авч ирэх шийдвэр гарсан. Тэгвэл тус онгоцоор БНСУ-ыг зорихыг хүссэн иргэд хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа аж.

БНСУ ирэх сараас эхлэн гадаадаас ирэх бүх хүнийг өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлах шийвдэр гаргажээ. Тиймээс манай улсаас  тус улсыг зорих иргэд тусгаарлагдах зардал болон бусад зардлаа тооцоолохыг анхааруулж байна.

Хэрвээ БНСУ-д байнга оршин суудаг бол гэртээ 14 хоног тусгаарлагдана. Харин түр хугацааны визтэй бол очингуутаа 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлагдсан хугацааны төлбөрөө өөрсдөө төлнө. Нэг хоногийн 100 мянган вон. Хэрвээ тусгаарлагдах дэглэмийг зөрчих юм бол визийг нь цуцлах, албадан нутаг буцаах аж.