Топ модель Э.Сэлэнгийн загварын ертөнцөд орсон түүх

Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ.

Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байлаа. Харин он солигдох үетэй зэрэгцэн дахин шинэ хүнээ өлгийдсөн.

Загварынхан дундаа өөрийн гэсэн орон зайтай, “сайн модель” гэгддэг түүний анх загварын ертөнцөд орсон түүх нь их сонин. Тэрээр хөлөө эдгээхийн тулд загварын агентлагт явж эхэлсэн байна.

Энэ тухайгаа тэрээр “Охидууд хөх нь ургахаар бөгтийгөөд бариу хувцас өмсөхөөс ичдэг шүү дээ. Би багадаа юун өгзөг хөхөндөө ач холбогдол өгөх манатай их эршүүд байсан. Тэгж яваад хөлний шөрмөсөө гэмтээгээд хагалгаанд орсон. Хагалгааны дараа эмч нар алхаа гишгээгээ зүгшрүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд хөлнийхөө шөрмөсийг зөв эдгээхийн тулд анх загварын агентлагт явж эхэлсэн. Амжилт бүхний минь өөрийгөө ялан дийлэхээс ургасан гэхэд болно” гэжээ.