Авилга албан тушаалын 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

УПEГ- аас цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үeэр УEП-ын  туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд авилга албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “2020 оны нэгдүгээр улирлын байдлаар авилга, албан тушаалын 602 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үeийн харьцуулахад ижил түвшинд байна. Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан 107 хэргийг хааж 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Авилга, албан тушаалын гэмт хэргийн эцэслэн шийдвэрлэх өмнөх оны мөн үeтай харьцуулбал 5 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна’ гэв.