Корона вирусын батлагдсан тохиолдол 40 болж, 12 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 тусгай дугаарт нийт  201 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Турк, Швед, Австри улсаас коронавирусийн талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Швед улсын иргэнээс коронавирус илэрч гэрээр тусгаарлагджээ. Биеийн байдал нь хөнгөн байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д эмчлэгдсэн хоёр иргэн эдгэж 40 хоногийн дараа эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 40 болж 12 хүн эдгэрч эмлэгээс гарсан. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 иргэн байна. Тавдугаар сарын 3-нд франкпуртийн нислэгээр 273 хүнээс шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрсэн.