Ц.Элбэгдорж: Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уузлаа

Монгол Улсын eрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байцаалт өгчээ. Энэ талаар тэрээр ‘Өдрийн мэнд. Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад нь хариуллаа. Өөр ч юмгүй дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй’ хэмээн жиргэсэн байна. Ц.Элбэгдоржийн хувьд эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд  21 хоног тусгаарлалтад байж байгаад гарсан билээ.