Биe дааж нэр дэвших 121-н хүний мөрийн хөтөлбөрийг буцаажээ

2017 оны хоёрдугаар сарын 24. Үндэсний аудитын газраас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоож олон нийтэд зарлан, мэдээлэл мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД/ МРА

Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж зарим дүгнэлтийг гаргажээ. Нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн 121-т нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу дүгнэлт гаргасан байна. Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 38.11-д заасан зохицуулалтын дагуу холбогдох дүгнэлт гаргана. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.