Зүүн гурван аймгийн дарга нар Бага хуралд оролцохгүй

Монгол Улсын нийт нутгаар гурав хоногийн туршид эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг Орчны цаг уурын газраас анхааруулж байгаа. Тэгвэл  Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин зүүн гурван аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд болох намын Бага хуралдаа  оролцохгүй байхыг үүрэг болгожээ. Тус хурлаар МАН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодрох юм.

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг дээрх хуралд оролцохгүй байх, тухайн орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.