Шүүгч нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хахууль өгсөн, авсан хэмээн нэр бүхий шүүгч, прокурор нарын 15 хүнийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр болж завсарлаад байсан юм. Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Тэднийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.