Тусгай үүргийн онгоц БНЭУ-аас 158 иргэнээ авч ирлээ

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/2287729504855975/

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас өчигдөр /2020.05.18/ 09:15 цагт хөөрсөн. Тусгай үүргийн онгоц 158 иргэнээ аваад хуваарийн дагуу өнөөдөр /2020.05.19/ 07.30 цагт Улаанбаатарт газардсан байна.