Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 23.59 цаг хүртэлх юм.
АТГ-ын албан хаагчид цахим системд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн эсэх баталгаажуулалт “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна.