Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч , дараагийн шатны хяналтад шилжлээ

ЭМЯны ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрөгч хоногт буюу 5 дугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн 2,  Дархан-Уул аймгийн салбар нийт 4 лабораторид 397 хүнд шинжилгээ хийлээ, сөрөг гарлаа. Үүнийг задалбал,  ХӨСҮТ-8, Ажиглах байр-315, Тандалт-17 хүнийг хамруулсан.

Тандалтын 17 хүнийг Хан-Уул дүүрэг, БЗДСХД-ийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан.

Мөн Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос шинжилгээ авсан коронавирус илрээгүй.  

Бас нэг сайхан мэдээ хэлэхэд 2 хүн эдгэрч гарч дараагийн хяналт руу шилжээд байна. Халдвартай хүний тоо 140 хэвээрээ, 114 хүн эмчилгээнд байна’ гэв.