Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөллөө

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө.

Тэрбээр яг жилийн өмнө Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож байсан билээ.