Д.Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас  коронавируст  халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна.  Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд 336  дуудлага иржээ.  Тус яамны 119 шуурхай утасны аппликэйшнд гадаадын 31 дуудлага иржээ. АНУ, Швед, Герман улсаас   иргэд  холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн  ЗӨСҮТ-ийн баг 180 хүний ачаа тээшид халдваргүйжүүлэлт хийсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ, салбар лабораториудад нийтдээ 193 хүн шинжилгээ хийхэд, бүгд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 10 сорьц сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдсан 103 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс  дөрвөн оюутан 42-43 хоног эмчлүүлж, эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжлээ.