ЭМЯ: 212 хүний ковид19 вирусийн шинжилгээ хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээр ахлуулсан  10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтод 3 хоног ажиллаж , халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар сургалт зохион байгуулахаар явсан байна. Энэ багт ДЭМБын ажилтнууд оролцож байгаа юм байна.

ХӨСҮТ, Дархан хотын  салбар лабораторид нийт 212 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнийг задалбал, тандалтын зориулалтаар Завхан аймаг, ӨЭМТ-өөс нийт 3, ХӨСҮТ-8, ажиглалт байгаа-1, Стамбулаас ирсэн зорчигсдын давтан шинжилгээг орсон байна.

Давтан шинжилгээг  7, 14, 21 хоногт авч байгаа бөгөөд гэрт нь гарсны дараа 14 хоногт 2 удаа авч байгаа юм байна.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 жолоочоос бас  шинжилгээ авчээ.

Манай улсад нийт батлагдсан 185 бүртгэгдсэн бөгөөд  одоо 141 нь эмчлэгдэж байгаа юм. Нийт эмчлүүлэгчдийн ор хоног урт байгаа бөгөөд  14-53 хоногт эмчлэгдэж байгаа юм. Өвчлөгчдийн насны хувьд 5-65 насныхан байгааг  бөгөөд 65 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм байна.

Коронавирусын эмнэл зүйн шинж тэмдэг нь шинж  тэмдэг нь хамар  битүүрэх, хоолой өвдөх, булчин өвдөх, амьсгал давчдах, халуурах шинж тэмдэг илэрч байгаа аж.