Э.Мөнх-Очир МАН-ынхаа гишүүнчлэлийг сэргээжээ

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан Э.Мөнх-Очир МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Тэрээр өнгөрсөн онд намаасаа гарах шийдвэрийг гаргасан билээ. Сүүлд тэрбээр Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулаар сууж байгаад ирсэн. Түүнийг улс төрийн хүрээнийхэн 2020 оны сонгуульд өрсөлдөх нь гэлцэж байсан боловч намаасаа гарах шийдвэрийг гаргасан нь элдэв таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн.

Түүнийг намын даргатайгаа таарамжгүй, УИХ-д нэр дэвшүүлэхгүй болохоор гарлаа гэх зэрэг шум ээлж дараалан явж эхлэсэн. Гэвч тэрээр сонгуулийн өмнө МАН-ынхаа гишүүнчлэлийг буцаан сэргээсэн нь хэрэв нам нь ялбал ямар нэг албан тушаалд очих тохироонд хүрсэн гэх бор шувууг нисгэж эхэллээ.