Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Гончигийн Батхуяг гэргий Жамбалын Сарангоо нар сайн үйлсийн аян эхлүүлжээ. Тэд өрх толгойлсон, гэр оронгүй 21 эцэг эх, бүтэн өнчин хүүхдүүдэд өргөө цагаан гэр бэлэглэхээр болсон байна. Эхний гэрийг өчигдөр Ховд аймгийн төвийн өрх толгойлсон, дөрвөн хүүхэдтэй иргэн Б.Лхагвасүрэнд гардуулан өгчээ. Үлдсэн 20 гэрийг мөн өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эх, бүтэн өнчин хүүхдүүдэд гардуулан өгөх юм байна. Ингэхдээ аймаг болон сум орон нутгаас судалгаа авч хэрэгцээтэй хүмүүст нь хүргэхийг зорьж буй хэмээн Г.Батхуяг хэллээ.
Тэд урьд нь мөн сайн үйлсийн аяны хүрээнд 6-7 иргэнд машин өгч, гадаад улс орноор аялуулж байжээ.