Ш.Адьшаа: Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх “Хос бодлого” хэрэгжүүлнэ

         УИХ-ын сонгуулийн 16-р тойрог, Ховд аймагт АН-аас нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаа, Бөхчулууны Пүрэвдорж, Нэргүйн Пунцаг нар Ховд аймгийн төвд иргэдтэй хийх уулзалтаар сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Үргэлжлүүлэн тэд Дөргөн сумын иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонссон юм.

Ковид19-иын халдвараас сэргийлж, улс орон даяар хөл хорионы онцгой дэглэм тогтоосон учраас уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд амны хаалт тараалаа.

DCIM100MEDIADJI_0854.JPG

Ширнэнбаньдын Адьшааг УИХ-д сонгогдон ажиллаагүй ч Ховд аймагтаа гарт баригдаж, нүдэнд үзэгдэх олон ажил хийж бүтээсэн хүн гэдгээр нь нутгийн олон мэддэг.

Энэ удаагийн сонгуульд түүний баримталж байгаа гол философи бол ТЭНЦВЭР юм. Энэ хорвоод оршихын учир, үлдэхийн учир, үргэлжлэхийн учир бол ТЭНЦВЭР. Сэтгэлийн тэнцвэр, ухааны тэнцвэр, хүчний тэнцвэр, хүйсийн тэнцвэр, хөгжлийн тэнцвэр төдийгүй орчлон ертөнц, байгаль дэлхийн тэнцвэр, амьдрал болоод улс орны хөгжлийн тэнцвэр, хүний мөн чанарын тэнцвэр гээд үнэндээ бүх зүйлийн оршин буй үргэлжлэл, хөгжих мөхөх бүхэн тэнцвэрээс хамаарна. Аливаа зүйлийн тэнцвэр алдагдвал унах мөхөх, сүйрэх, үгүйдээ л хямрах аюул ирнэ гэж тэрээр үзэж бас өөрийн философи болгожээ.

Эгэл жирийн малчин айлын том хүү тэрбээр нүүдэлчин ардын соёл, аж амьдралыг хамгийн сайн мэднэ. Тиймдээ ч байгаль дэлхий болоод малчин өрх бүрд нэн шаардлагатай болоод хамгийн чухал асуудал болох малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэхээс гадна хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй бодлогыг ч орхигдуулаагүй байна.

Түүний хамгийн их сэтгэл эмзэглэж буй асуудал бол Монголын хөдөө эзгүйрэх аюулд хүрээд байгаа явдал хэмээн хүүрнэж байсан юм. Тийм ч учраас ХҮН БҮРД ХӨГЖИХ БОЛОМЖ, ӨРХ БҮРД ӨСӨЛТ ДЭВШИЛ, ХОТ ХӨДӨӨГ ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ “ХОС БОДЛОГО” -ыг Монголын хөгжлийн тэнцвэр хэмээн тодорхойлжээ.

Энэ удаагийн сонгуульд тэрбээр өмнөх хоёр удаагийн сонгуульд түүнд итгэж, найдаж,

мөн хамт өвдөг шороодсон нутгийнхаа зон олны итгэл сэтгэлийг өвөртлөн дахин ирсэн нь мохохгүй дайчин, тууштай зан чанарыг нь илэрхийлж байна хэмээн иргэд сонгогчид сэтгэл дүүрэн хүлээн авч дэмжихээ илэрхийлж байлаа. Түүнийг унасан газар, өссөн нутгийн уул ус нь түшиж байна.