Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор байна.
Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан байж болзошгүй тухай мэдээллийг хүргэж байна.
Баримт 1, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сард Сингапурхэльткейр сентр ХХК800,000,000 төгрөгийн зээл авсан байна. Эх сурвалж: Шилэн данс
Баримт 2, Сингапурхэльткейр сентр ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Батсүхланг Одончимэг гэж хүн байна. Харин энэ компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Старфарм ХХК.
Баримт 3, Старфарм ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүхланг Одончимэг гэж хүн байна.
Баримт 4, Мон-Уран ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүх Наранхүү бөгөөд Гүйцэтгэх Захирал нь Цагаанхад овогтой Наранхүүгийн Эрдэнэ гэж хүн байна.
Баримт 5, Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн ТББ үүсгэн байгуулагч, УЗ Дарга нь Цагаанхад овогтой Батсүхийн Саранчимэг гэж хүн байна.
Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь төрсөн ах дүүс ажээ.
Баримт 6, УИХ Гишүүн Б.Саранчимэг Facebook хуудэс дээрх пост
Дээрх баримтуудас гадна Б.Наранхүү, Б.Саранчимэг гишүүдийн өөр нэг төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын алба хашдаг болохыг олж мэдлээ.
Эх сурвалж: Ikon.mn