УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцэийн 2-р дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлт нь МУ-ын Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй гэх дүгнэлт юм. Уг асуудлаар гишүүд асуулт асууж үг хэлж байна.УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Миний хувьд 30 жилийн өмнө нэг намын дарангуйлыг устгая гэж ярьж байсан. Харин өнөөдөр нэг том дарангуйлагч намтай болсон эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. МАН Монгол Улсын дээр гарчээ. ҮХЦ бол МАН-ын дутууг гүйцээж, дундуурыг гүйцээдэг хавсарга төдий байгууллага болсон. ҮХЦ-ийн дээр ч бас МАН гарчээ.
ҮАБЗ юу ч болж байсан ард түмний төлөө хуралдаж, тодорхой шийдвэр гаргаж байх ёстой. Гэтэл ҮАБЗ хуралдах гэхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга очихгүй байгаа гэж байна. “Ковид-19′-ийн нөхцөл байдалд санаа зовж байгаа хүн байна уу.