Э.Энхбат начин ухаан оржээ

Улсын начин Э.Энхбат ухаан оржээ. Энэ талаар түүний эхнэр ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа “Тархины гол багана гэдэг зүйл нь гэмтсэн байна. Хөл гараа хөдөлгөх, ярих бүх зүйл нь энэхүү баганатай холбоотой. Нөхөн сэргээх эмчилгээг 6 сараас 1 жил хүртэл хугацаанд хийж байж бие нь жаахан дээрдэнэ’ хэмээн ярьжээ.

Дөрөвдүгээр сард Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн бөгөөд ухаан орохгүй байсаар БНСУ-ыг зорьсон юм.

Харин Олимпийн аварга Н.Түвшинбаяр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ. Түүний саатуулагдах хугацаа Баасан дуусч байгаа юм. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих хүсэлт шүүхэд хүргүүлвэл шүүх хэлэлцээд дахин хорих эсэхийг шийднэ.