АН гар тооллого дууссаны дараа мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулаад буй. АН-ын зүгээс өчигдөр сонгуулийн дүн нэгтгэх үеэр мэдээлэл хийнэ хэмээн зар тараасан ч хойшилсон. Харин өнөөдөр санал хураалтын эцсийн дүн гарч, гар тооллого хийсний дараа албан ёсоор мэдээлэл хийхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь саналын хуудсыг 100 гар тооллого хийж баталгаажуулах юм.