“Токио 2020” зуны олимпт оролцож тэмцээнээ өндөрлүүлсэн манай улсын тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Тодруулбал, чөлөөт бөх болон марафон гүйлтийн тамирчдаас бусад нь буюу жүдо бөх, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг, бокс, хүндийн өргөлт, усан сэлэлт зэрэг төрлүүдэд оролцсон тамирчид эх орондоо ирэх юм.