Өмгөөлөгч А.Базар жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Б.Ганбаатарын эзэмшлийн Камдер ХХК-ны Оргил худалдааны төв явган хүний болон дугуйн зам байх ёстой нийтийн эзэмшил бүхий газрыг авто зогсоол болгосон нь иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах буюу аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байна хэмээн Захиргааны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл уг хэргийг шүүх хурал удаан хугацаанд хойшлогдсоны эцэст өнгөрсөн долоо хоногт болж Оргил худалдааны төвийг газар чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж уг газрыг чөлөөлж явган хүний болон дугуйн зам болгохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгаж шийдвэрлэсэн байна.