О.Насанбурмаа гавьяат гал голомтоо бадраалаа

“Будапешт-2018′ ДАШТ-ий мөнгө, “Токио-2010′, “Стамбул-2011′, “Будапешт-2013′ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа өчигдөр буюу намрын дунд сарын 18-ны билэгт сайн өдөр хуримаа хийлээ.

Гал голомтоо бадраасан Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн начин С.Доёддорж, О.Насанбурмаа нарт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг уншигчдынхаа өмнөөс хүсье.