УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойргуудын нэмэлт санал хураалт 16-нд явагдана

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-ний өдөр явагдсан боловч ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар СЕХ тов гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулах аж. Нөхөн сонгуулийн санал хураалтын ирц, саналын тоо, саналын хуудас болон холбогдох бусад баримт, тоног төхөөрөмж зэргийг хамгаалалтад авч, битүүмжлэн лацдсан байна.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай.

Улсын Их Хурлын сонгуульд 18-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо – 1)
Цагаанхүүгийн ИДЭРБАТ (МАН) 13,700 73.03%
Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР (АН) 3,719 19.83%
Алтанхуягийн БАРХҮҮ (ИЗНН) 280 1.49%
Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ (АТОЗН) 153 0.82%
Дамбадондогийн БААТАРЖАВ (ШИНЭН) 192 1.02%
Магнайбаярын ЧИНГИСХААН 562 3.00%
Нийт 18,606
Улсын Их Хурлын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо – 1)
Энхбаярын БАТШУГАР (МАН) 24,382 54.02%
Эрдэнийн БАТ-ҮҮЛ (АН) 5,000 11.08%
Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА (ИЗНН) 3,043 6.74%
Бадрахын НАЙДАЛАА (ЗХЭЭ) 5,269 11.67%
Шоовдорын ТӨМӨРСҮХ (ЭЧХН) 109 0.24%
Аюурзанын ОТГОНБААТАР (ҮБЗН) 3,255 7.21%
Логийн ЦОГ (ДМН) 200 0.44%
Алтанцэцэгийн БАТДОРЖ (АТОЗН) 80 0.18%
Цэндсүрэнгийн ГАНТУЛГА (ШИНЭН) 1,434 3.18%
Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ 1,838 4.07%
Нийт 44,610