Согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж гэмтээжээ

Өчигдөр буюу энэ сарын 26-нд 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай ‘Б’ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.