Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга асан Ц.Ганзориг Чикаго хотод суух Ерөнхий консулын газрын дэд консулаар томилон ажилдаа оржээ.
Ц.Ганзоригийн хувьд 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үеэс өнгөрсөн сарын долдугаар сар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн коронавирусийн цар тахлын халдварын онцгой нөхцөлд Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгчөөр хариуцлагатай сайн ажилласан гэж олон нийт дүгнэдэг.
Тэрбээр инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд Эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан билээ.