ХӨСҮТ-ын Хүний нөөцийн дарга И.Орхон гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлжээ

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 16-нд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхонд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулжээ.  ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан үндэслэлээр өнгөрсөн 8 дугаар сарын 25-нд саатуулж байв.

И.Орхон нь 10 гаруй эмч, сувилагчаас хахууль авч, ХӨСҮТ-д ажилд оруулсан байдаг. Тэрбээр нэг хүнээс нэг сая төгрөг авдаг байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтынханд очсон гэдэг. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн ажлын байрыг нэг сая төгрөгөөр зарж, хувьдаа завшиж, их хэмжээний ашиг олсон байж болох ноцтой баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээр баталгаажсан байна.

Тэгвэл И.Орхон гэм буруутай нь тогтоогдож, хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлжээ.