“Эрдэнэс Монгол’ ХХК-ийн захирал Д.Хаянхярваа суллагджээ

УИХ-ын гишүүн асан, Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн гэр болон албан өрөөнд  АТГ-аас өнгөрсөн сарын 18-нд нэгжлэг хийж улмаар их хэмжээний мөнгө хураан авч 30 хоног цагдан хориод байсан.

Тэгвэл цагдан хоригдож байх хугацаандаа хэргээ хүлээн хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тэрээр өнгөрсөн 18-нд суллагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэснийг үндэслэн Д.Хаянхярваа өмгөөлөгчөөрөө дамжуулан хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөөд байгаа билээ.