Хятадын Манжуур хот ОХУ-ын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

БНХАУ-ын Манжуур хотод импортын бараа бүтээгдэхүүнээр дамжин коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбоотойгоор лхагва гаригаас /2021.12.01/ төмөр замын тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.

Улмаар мод, нүүрс болон бусад уул уурхайн түүхий эд, химийн бордоо, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн болон гар аргаар ачиж буулгадаг бүх төрлийн барааг импортлохыг түр хугацаанд хоригложээ.

ОХУ-тай хил залгаа ӨМӨЗО-ны Манжуур хотод сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 34 тохиолдол шинээр бүртгэгдсэн аж. Ингэснээр тус хотод өнөөдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 73-т хүрээд байгаа юм.

Эх сурвалж: Global Times