АНУ-ын Мичиган мужийн Оксфорд хотод сургуульд зэвсэгт халдлага болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, зэвсэгт халдлагыг тус сургуулийн сурагч үйлдсэн байна. Халдлагын үеэр 14-17 насны гурван өсвөр насны хүүхэд амиа алдсан бол найман хүүхэд шархдсан байна. Энэ хэрэг үд дунд болсон бөгөөд онц байдлын дохио авснаас таван минутын дараа цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилжээ.
Тус сургуулийн сурагч ямар сэдлээр энэ хэрэг үйлдсэн нь тодорхойгүй, хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ.