Цар тахлын үеийн 3 тэрбумын музей

Соёлын яам, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар Хэрлэн суманд музейн барилгыг УТХО-аар 3 тербум төгрөгөөр Монкон констраш 1 жил 7 сарын хугацаанд гүйцэтгэн музейн хамт олонд түлхүүрийг нь гардууллаа.

Тус барилгын зургийг Гови Травел ХХК хийжээ. Нийт 3 давхар, 30м х18м талбайтай төмөрбетон каркасан бүтээцтэй, хөнгөн бетон дуургэлттэй металл фасадтай барилга юм. Цахилгаан шат, өндөр нягтаршилтай камерын систем, харуул хамгаалалтын систем зэрэг нь хамгийн сүүлийн үеийн технологоор хийгджээ.

Монгол улсад ийм загвартай барилга одоогоор хараахан байхгүй байна. Шинэ Музейн үзүүлэлт дэглэлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ.

Тус музей  нийт 6 үзмэрийн танхимаас бүрдэж буй аж. Байгалийн өвийн танхим, Архелоги, Палеонтологын танхим, Угсаатан зүйн танхим, Уран зургийн галарей, Тусгай үзэсгэлэнгийн танхим, Алдартаны танхимтай байна. Мөн үзмэртэй холбоотой контентуудыг бэлтгэх, Музейн үзмэрийн стандартад нийцсэн шинэ технологуудыг нэвтрүүлнэ. Цаашид тус музей нь мэргэжлийн эрдэм шинжилгээ судалгааны төв болох юм.

Музейн дэглэлтийг хийхэд багадаа 3 сар шаардлагатай юм. Учир нь Уран нарийн мэдрэмж, технологийн шийдэл, үзмэрүүдийн тусгай тавиур, гэрэлтүүлэг зэргийн цогцоор нь хийнэ. Иймээс 2022 оны Улсын төсөвт 3 тербум төгрөг суугджээ. Ирэх оны 06-р сард бүрэн ашиглалтанд орж иргэддээ үйлчилж эхлэх юм байна.