Н.Түвшинбаярын хэргийг баримт дутуу хэмээн шүүх хүлээж авахаас татгалзжээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч баримт дутуу хэмээн шүүх хүлээж авахаас татгалзаж буцаасан байна.

Хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийж дуусчээ.

Улмаар  прокуророос  Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ зүйл анги нь  5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай юм байна.