Турк улсад омикрон халдварын зургаан тохиолдол илэрчээ

Турк улсад коронавирусийн омикрон штаммын халдварын зургаан тохиолдол илэрчээ. Омикрон штаммын халдварын нэг тохиолдол нь Стамбулд, таван тохиолдол Измирт илэрсэн гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгдсэн байна.

Измир нь хүн амаараа Туркийн гурав дахь том муж юм. Туркийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, омикрон штаммын халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг хөнгөн илэрсэн, эмнэлэгт хандах шаардлагагүй байсан гэнэ.

Турк улсын хувьд Ботсвана, ӨАБНУ, Мозамбик, Намиби, Зимбабве гэсэн Африкийн таван орноос жуулчин хүлээж авахыг хориглосон  ч шинэ төрлийн вирусын халдвар ийнхүү бүртгэгдэж эхэлжээ.