Г.Ёндон: Хайгуулын ажлыг эрчимжүүлж, дараагийн Эрдэнэт, Оюу толгойг нээнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа.  10 жилийн өмнө 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн 6 жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байгаа учраас сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж байна.
Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна.