ХӨСҮТ-д вирусийн хувилбар тогтоох лабораторийг ашиглалтад оруулах үүрэг өгчээ

Эрүүл Мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ -д ажиллаж,  Монгол улсад Омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх тандалтыг боомтууд дээр хийж буй Тандалтын албаны ажлын үр дүнтэй танилцаж, зөөвөрлөгдөж буй тохиолдлуудын хавьтлуудын судалгааг улам эрчимжүүлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн байна.

Мөн тус төвд ашиглалтад орж буй вирусийн генийн дараалал (хувилбар) тогтоох лабораторийн үйл ажиллагааны явцтай танилцаж, ойрын хугацаанд шинжилгээний процессыг жигдрүүлж, ашиглалтанд оруулах үүрэг чиглэл өгчээ.

 

Эх сурвалж: ЭМЯ