Филиппинд хар салхины улмаас 208 хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппинийг “Раи” хар салхи дайрч, ноцтой хохирол учруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү байгалийн гамшгийн улмаас 208 хүн амиа алдаж, 239 хүн бэртэж гэмтсэн байна. Түүнчлэн 52 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа гэнэ.

Филиппиний Онцгой байдлын газрын мэдээлснээр, байгалийн гамшигт ихээр өртсөн бүс нутгуудад 18000 гаруй аврагч ажиллаж байгаа юм байна. Энэ улсын баруун хэсэгт олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тэд орон гэртээ буцах боломжгүй байгаа аж.

Philippines_ Typhoon Rai leaves trail of devastation _ News _ DW _ 18.12.2021