АНУ-ын 50 мужийн 45-д нь омикрон штамм бүртгэгдэжээ

Коронавирусийн омикрон штамм АНУ-д бүртгэгдсэн. Тэгвэл шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөвний гурав нь омикрон штаммын халдвар байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ. Тодруулбал: Долоо хоногийн өмнө омикроны халдварын эзлэх хувь ердөө 12,6 хувь байсан  бол өнөөдрийн байдлаар нийт илэрсэн халдварын тохиолдлын 73,2 хувь нь омикрон штаммаар үүсгэгдэж халдварын тоо огцом нэмэгдэж халдвар авсан нэг иргэн нас барсан байна. Одоогоор тус улсын 50 мужийн 45-д нь омикрон штамм бүртгэгджээ.