Цагдаагийн алба хаагчид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ур чадвараа бэхжүүлнэ

Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Цагдаагийн байгууллага хоорондын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Бүгд найрамдах Хятад ард улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчоо, ӨМӨЗО-ны Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдын үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ур чадварыг бэхжүүлэх нь” сургалтыг цахимаар зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Бүгд найрамдах Хятад ард улсын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчооны дарга Ван Жан Жүнь, ӨМӨЗО-ны Цагдаагийн дээд сургуулийн захирал Лии Юн Лин, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар үг хэллээ.

Цар тахлын эрсдэлтэй үед хоёр орны цагдаагийн байгууллагын шинэлэг арга замаар үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох, хоёр улсын хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ур чадварыг ижил түвшинд дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий энэхүү сургалт нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Дээрх .

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв