Баянзүрх дүүрэг худалдааны дүүрэг болно

Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жил, ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдлын талаар худалдааны салбарын хамт олон, дүүрэг орон нутаг хамтарч хэлэлцэж, дүгнэлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
Баянзүрх дүүрэгт нийслэлийн хэмжээнд хамгийн том худалдааны төв, зах, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Баянзүрх дүүргийг бид ирэх жилүүдэд худалдааны дүүрэг болгохоор зорьж байна. Бид аж ахуй нэгжүүдээ бүх талаар нь дэмжинэ. Түүнчлэн дэлхийн бусад томоохон хот, дүүргүүдэд байдаг “Шөнийн худалдааны гудамж”-ийг байгуулах болно. Бүх төлөвлөлт бэлэн болсон.” гэлээ.
Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн салшгүй нэг хэсгийг худалдааны салбарын хамт олон бүрдүүлсэн байдаг. 100 жилийн турш хөгжлийн урт замыг туулж, иргэдэд аюулгүй, баталгаат бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд 3200 гаруй иргэн, ААН худалдааны салбарт хүчин зүтгэж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ