УИХ-ын гишүүн Н.Учрал хуучнаа дурсав

УИХ-ын гишүүн Н.Учралыг өмнө нь дуучин байсныг мэдэх хүн олон.   Тэрбээр урлагаас хөндийрч, УИХ-ын гишүүнээр СХД-ээс хоёронтаа сонгогдсон.

Түүнийг Цахим хөгжлийн сайдад яригдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогоос жилийн өмнө тэрбээр өвчний улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиож, олон жилийн өмнө дуулж байсан хуучны дуунуудаа сэргээжээ. Тухайлбал, төрсөн өдөртөө хүрэлцэн ирсэн зочиддоо “Чиний төлөө”, “Oh Timon” зэрэг дуугаа дуулж өгөн, сюрприз барьсан байна.