ЭМЯ: Коронавируст халдварын 488 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 488 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 360 нь Улаанбаатарт, 100 нь орон нутагт илэрчээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хоногт бүртгэгдэх халдварын тоо зарим өдөрт 83 хүртлээ буурсантай харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харамсалтай нь сүүлийн хоногт 41-60 насны хоёр эмэгтэй Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар 2179 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 255 нь хүүхэд, 97 нь жирэмсэн эмэгтэй байна. Мөн биеийн байдал нь хүнд 186 хүн, нэн хүнд 26 хүн байна.