ЭМЯ: Коронавируст халдварын 649 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 649 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 465 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 10 байна.

Одоогоор 4090 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 680, жирэмсэн эх 338 байна. Гэрийн хяналтад 10510 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.